ЦЕГ-аас нэр бүхий иргэдээс “хувийн эмзэг мэдээллийг тараана” гэж сүрдүүлэн мөнгө авсан байж болзошгүй хэрэгт хэвлэл мэдээллийн чиглэлээр ажилладаг сайтын сэтгүүлчийг холбогдуулан шалгаж байгаа талаар мэдээлэл өглөө.
Эрүүгийн цагдаагийн газрын хурандаа Г.Пүрэвдэлгэрийн мэдээлж байгаагаар, иргэнээс гаргасан гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2023 оны есдүгээр сард 50 сая төгрөг авсан нөхцөл байдал тогтоогджээ.
Мөн “иргэн Ж”-ээс эмзэг мэдээллийг нь сошиалд байршуулна гэж айлган сүрдүүлж, 30 сая төгрөг бэлнээр авсан нь тогтоогдсон гэж мэдээлэв. Ингэснээр хоёр удаагийн үйлдлээр нийт 80 сая төгрөг авсан байж болзошгүй нөхцөлд шалгалт хийж байгаа аж.
Цагдаагийн байгууллага уг хэрэгтэй холбоотойгоор тухайн сайтын оффист шалгалт хийсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэв.
Үнэн байхөө. Сайтууд угаасаа л нөлөө бүхий хүмүүсийг шантаачилж эсвэл хаалтын гэрээ хийж мөнгө төгрөг авдаг нь худлаа биш бүхний ил болоод удаж байна шдэ