“Мон газар экологи" ХХК мэдэгдэл гаргаж, албан ёсны залруулга хийжээ. Тус мэдэгдэлд “Мон газар экологи" ХХК нь Туулын хурдны замын Байгаль орчны төлөв байдлын урьдчилсан судалгаанд ой судлаач Д.Мөнхзориг, усны зөвлөх инженер Г.Мөнх-эрдэм нартай хамтран ажиллахаар хэлэлцэж зөвлөж байсан боловч тодорхой шалтгааны улмаас суурь судалгааны ажилд оролцоогүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. 

Бид тус төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийж гүйцэтгээгүй болно.

Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний эцсийн тайлангийн нүүрийг хавсаргав” гэсэн байна.