Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг төрийг хохиролгүй болгох, үнэгүйдүүлсэн болон царцаасан хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж цэгцлэх ажлыг үргэлжлүүлсээр байна. 

Тодруулбал Нийгмийн даатгалын санд учруулсан 20 гаруй тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах хүрээнд 7,981 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 3,447 дагалдах хөрөнгийн хамт битүүмжилж, төрийн өмчид шилжүүлэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулжээ. 

Цаашид 20 гаруй тэрбум төгрөгөөр үнэлсэн уг хөрөнгийг дахин үнэлж, үнэлгээ нь бодитой эсэхийг нягтлахаар ажиллаж байна.