Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяртай холбоотой гэх 894 хуудас 4 бүлэг материалыг АТГ-т өгч, сэтгүүлчдэд тайлбар өгсөн. Үүнтэй холбогдуулан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Хотын дарга асан Д.Сумъяабазартай холбоотой мэдээллүүд цацагдаж эхэлсэн.
Үүнд Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар тайлбар хийжээ. Тэрбээр "Миний хувьд зарим хэвлэлээр гараад байгаа мэдээлэлд няцаалт өгөхөд,
2023 оны 12 дугаар сард буюу "Нүүрсний сонсгол"-ын үеэр "Бодь групп"-ын Д.Баясгалангаас 800 мянган ам.доллар аваад одоогийн хуульзүйн сайд Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүйг онцлон хэлье" гэсэн байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!