Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн яам (ГБХНХЯ) маргааш буюу 2026 оны 3 дугаар сарын 26-ны өдөр "Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай" анхдагч хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулна.
Уг хэлэлцүүлэг нь Монгол Улсын гэр бүлийн тогтвортой байдлыг хангах эрх зүйн орчныг шинэ шатанд гаргах, гэр бүлийн гишүүдийн эрх ашгийг хамгаалах, хөгжлийг нь дэмжих чиглэлээр боловсруулсан анхдагч хуулийн төслийг олон нийтэд танилцуулж, иргэдийн санал дүгнэлтийг тусгах зорилготой юм.
Хоёр үндсэн панел хэсгээс бүрдэх уг хэлэлцүүлгийн эхний панел "Гэр бүлийн хөгжлийг дэмжих бодлогыг цогц байдлаар хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага, олон улсын туршлага" сэдвийг хөндөх бол хоёр дахь панел нь "Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх боломж, бэрхшээл, сорилт" сэдвээр хэлэлцүүлэг өрнөнө.
Хэлэлцүүлэгт салбарын тэргүүлэх эрдэмтэд, судлаачид, бодлого боловсруулагчид болон мэргэжилтнүүд оролцох аж.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!