УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын Боловсролын зээлийн сангаас авсан зээлийн талаар асуулга асууж, Б.Энхбаяр сайдыг албан тушаалаа өгч, шударгаар шалгуулахын шаардсан байна. 

Тэрбээр "Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нь Боловсролын зээлийн сангийн зээлийн санхүүжилтээр 2007-2009 онд АНУ-ын Хойд Виржиниагийн их сургуульд суралцсан эсэх, авсан зээлээ бүрэн чөлөөлсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Ерөнхий Сайдад асуулт тавьлаа.

Хулхи их сургуульд суралцахдаа (“sham university”)
Хувийн дансандаа 32,000 доллар авчаад
Хууль бусаар чөлөөлүүлсэн түүхтэй
Хуурамч диплом авсан, аваагүй нь ч тодорхой биш
Хууль зүйн сайд гэж байх уу?
Хүний ёсоор ажлаа өгөөд шалгуул! УИХ-ын гишүүн О.Батнайрамдал" хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.