Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Б. Энхбаярын авлигалын баримтыг АТГ-д өгөх үеэр цагдаагийн байгууллагын цалингийн үлдэгдэл болох 5 тэрбум төгрөгийн нэгэн уяач руу шилжүүлсэн хэмээн мэдэгдсэн билээ.
Тодруулбал “Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нь Цагдаагийн алба хаагчдын цалингийн үлдэгдэл 5 тэрбумыг ч авч улс төрчдөд тараасан. Энэ их мөнгийг Богд -Уулын Арцатын аманд баригдаж буй орон сууцанд оруулж угааж буй. Б.Энхбаяр мэдээж өөрийн нэрээр уг орон сууцыг авахгүй. Энэ мөнгөөр авсан Ланд-300 г өөрийн Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичихгүйгээр одоо ч унаж байгаа” хэмээн мэдээлсэн. Тэгвэл “Шилэн” Цогоо Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярын мөнгө шилжүүлсэн гэх мэдээллийг баримтаар нотолжээ. Түүгээр ч барахгүй 5 тэрбум төгрөгийг 2023 оны 12 сарын 18 өдрийн ХЗДХ сайд Б.Энхбаярын А/418 тоот тушаалын дагуу шилжүүлснээс гадна 2024 оны 04 дүгээр сард "Эм Жи Эл Корпораци" ХХК-руу дахин 2 тэрбум төгрөгийг шилжүүлснийг илчилжээ.

Тэрбээр энэ талаар “1. Гүйлгээний мэдээлэл нь ХЗДХЯ-ны Шилэн дансанд байсан боловч устгагдсан байна.
2. 5 тэрбум биш 7 тэрбум байна
3. 2023 оны 12 сарын 22 өдөр Төрийн сангаас ХЗДХЯ ны дансанд шилжсэн байна.
2023 оны 12 сарын 18 өдрийн ХЗДХ сайд Б.Энхбаярын А/418 тоот тушаалын дагуу 2023 оны 12 сарын 24 өдөр "Эм Жи Эл Корпораци" ХХК-ийн дансруу шилжсэн ба уг мөнгөн эх үүсвэр дансруу орж ирэхээс 4 хоногийн өмнө сайдын тушаал гарсан нь урьдчлан бэлдсэн байгааг харж болно.
4. Энэ төрлийн ижил гүйлгээ буюу 2,000,000,000₮ ийг мөн "Эм Жи Эл Корпораци" ХХК-руу 2024 оны 04 сарын 25 өдөр шилжсэн байх бөгөөд уг гүйлгээг ХЗДХ сайдын А/82 тоот тушаалыг үндэслэн шилжүүлсэн байна” гэжээ. Тиймээс уг гүйлгээний талаар мэдээллийг оролцогч талууд болох Сангийн яам, Соёлын яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг байгууллагуудаас тодруулахыг хүсье" хэмээн Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэд хандсан байна.

"Эм Жи Эл Корпораци" ХХК нь Төсөл хөтөлбөр боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Баасансүрэн Нямжав, Долгорсүрэн Баярсайхан нар хамтран эзэмшдэг байжээ. Харин энэ сарын 1 дүгээр сард тус компанийн удирдлагад өөрчлөлт орж, Баасансүрэн Нямжав нь хувь эзэмшлээсээ татгалзсанаар эцсийн өмчлөгч нь Долгорсүрэн Баярсайхан болсон байна.
Түүнчлэн Баасансүрэн Нямжав, Долгорсүрэн Баярсайхан нар "Эм Жи Эл Корпораци" ХХК-аас гадна 6 компани хамтран эзэмшдэг байсан ч Баасансүрэн Нямжав ч бүгдээс нь энэ сарын 1 дүгээр сард татгалзжээ.
Баасансүрэн Нямжав нь өдгөө ХХААХҮ-ийн дэд сайд бөгөөд дээрх хамтарсан компаниудын удирдлагын багаасаа Дэд сайдаар томилогдсоныхоо дараа татгалзсан байна.








Яг гүйлгээ хийсэн банкны нотлох баримтын тавьчихаж болдоггүй юмуу. Худлаа баахан хов жив бичээд байх юмаа. Хэн ч excel дээр ийм юм хмйчих байлгүй.
Bugd luivarchin hulgaich bolhoor yaj chadajgui.ard tumen hebteh emneleg.amrah amralt subilalgui.huuhduud n tulbergui ymarch surhalt avch chadahgui bolloo.SUgiin olon terbumiin eriin bichig butsaasan Huukees ehleltei.SU.Baysgala n.Odjargaliin buh hurenge huraaj.hamtragchdiig shorond hiisneer tseberlegee ehleh edtoi.
ЭНЭ луйварчдыг яана даа. МАН монголыг сүйрүүлж байна.