Соёл, спорт аялал жуулчлалын сайд асан Ч.Номин өөрийн цахим хуудсаараа дамжуулан аялал жуулчлалын салбарыг дэмжих бодлогын хэрэгжилт хангалтгүй байгааг шүүмжиллээ.
Тэрбээр "Аялал жуулчлалын салбарыг дэмжих зорилгоор 6 хувийн хүүтэй, зургаа хүртэлх жилийн хугацаа бүхий хөнгөлөлттэй зээл олгож эхлэх талаар ССАЖЗ-ын яамнаас мэдээлжээ.
Энэхүү зээлийг олгож эхлэх шийдвэрийг Засгийн газрын 2025.05.21-ний өдрийн 255 дугаар тогтоолоор баталгаажуулсан. Тухайн үед миний бие ССАЖЗ-ын сайдаар ажиллаж байсан бөгөөд хэвлэлийн бага хурал хийн та бүхэнд анхлан танилцуулсан удаатай.
Засгийн газрын тогтоолын линк:
https://legalinfo.mn/mn/detail?lawId=17431489147602)
Уг тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын Засгийн газар 2025 ба 2026 оны улсын төсөвт зээлийн хүүгийн татаасын санхүүжилтийг тусган баталж өгсөн. Гэтэл тогтоол батлагдсанаас хойш 43 долоо хоног өнгөрч байхад одоо л хэрэгжилт хангаж, зээл олгох тухай дахин зарлаж буй тул салбарын яам хангалтгүй ажиллаж байна гэж дүгнэж байна.
Хөнгөлөлттэй зээлийг тогтмол олгож эхэлснээр таван жилийн дараа Засгийн газраас олгосон хүүгийн татаасын 1 ам.доллар бүр 5.5 дахин үржигдэж эдийн засагт орж ирэхээс гадна, жуулчдын тоо хэвийн өсөлтөөс 623 мянгаар нэмэгдэх боломжтойг экспертүүд тодорхойлсон юм.
Гэтэл бүтэн нэг жилийг алдаж байгаа нь ААН-үүдийн 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагааг өргөжүүлэх боломжийг хумихаас гадна Монгол Улсын эдийн засагт орж ирэх байсан 1 тэрбум ам.долларын үр өгөөжийг бууруулж байгаа нь харамсалтай байна" гэсэн байна.
Registered license, I.D cards ,Social cards ,visas, biometric passport, Training certificates Diploma Certificates , Certificates , New Identity Packages , Cloned Credit card orders available for your low & high balance Text/telegra m+ (856) 395-4615 . Email ( lifiben@gmail.com )