УИХ-ын гишүүн, Өмч, Бизнесийн хорооны дарга О.Номинчимэгийн удирдлага дор ажиллаж буй ажлын хэсэг Засгийн газраас өргөн барьсан хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нарийвчлан боловсруулах ажлыг идэвхтэй явуулж байна.

Одоогийн хуулийн хувьд тулгамдсан асуудлуудыг үндсээр нь шийдвэрлэхийн оронд өнгөрсөн хугацаанд 39 удаа нэмэлт, өөрчлөлт оруулах замаар зөвхөн бусад хуулийн өөрчлөлттэй уялдуулж ирсэн байдаг. Тиймээс энэ удаагийн шинэчлэлийг онцгой чухал гэж үнэлж байна.

Шинэ хуулийн төсөлд тусгагдаж буй гол зохицуулалтуудын дотор сум, дүүргийг бие даасан өмчтэй болгох, өмчийн шилжилт хөдөлгөөнийг илүү тодорхой, ойлгомжтой болгох, эзэнгүй болон орхигдсон өмчийг бүртгэж авах механизм бий болгох зэрэг асуудлууд багтжээ. Мөн ил тод байдал, хариуцлага, хяналтын тогтолцоог сайжруулах сайн засаглалын зарчмуудыг хуульчлах нь энэ шинэчлэлийн нэг гол зорилт юм.

Ажлын хэсэг өмчийн ангилал, захиран зарцуулагчдын үүрэг хариуцлага, өмч шилжүүлэх болон хувьчлах журам, өмчийн үнэлгээний асуудлуудыг цогцоор нь тусгах шаардлагатай гэж үзэж, өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлэн ажиллаж байна.