Иргэн П.Ундрах-Эрдэнэ Нийтэд ил бгаа мэдээлэлд үндэслээд Туулын хурдны замыг эсэргүүцэх 9 шалтгаан, Хурдны замыг дэмжих 9 тайлбар бичжээ.
Эсэргүүцэх шалтгаан 1:
Хурдны зам бол Нямбаатарын санаачилсан мөнгө угаах арга
Тайлбар 1:
- Нямбаатар санаачилсан ажил биш. 10 жилийн өмнө 2016 онд зураг төсөл нь батлагдсан. 2021 онд УИХ-аар батлагдсан. Нийслэлийн үе үеийн засаг дарга дамжиж яригдсан ажил. Хэн нь ч хийж чадаагүй ажлыг одоо зориг гаргаад хийх гэж байна.
Эсэргүүцэх шалтгаан 2:
Хурдны зам барина гээд барихгүй мөнгө идвэл яах вэ?
Тайлбар 2:
- Хэрэв мөнгө идвэл бүх эрх мэдэл нь Нямбаатарын эсрэг МАН-ын фракцад байгаа. Шоронд аваачаад хийхээ мэдэх байлгүй.
Эсэргүүцэх шалтгаан 3:
Төсөвт өртөг нь хэтэрхий өндөр бна. Дэлхийн жишигт ийм үнэтэй зам гүүр байхгүй.
Тайлбар 3:
- МУ-д хийгдсэн гүүрнээс төсөвөөрөө харьцангуй бага. Тухайлбал олимпын гүүрний төсөв 1 мкв -т харьцах өртөг нь 200 тэрбум төгрөг.
Харин Туулын хурдны замын гүүрний төсөв нь 1 км нь 120 тэрбум . Өөрөөр хэлбэл 6 эгнээ хурдны зам мөртлөө Олимпын гүүрнээс хямдаар баригдах нь байна. Иймд төсөв их гэдэг нь худлаа.
Эсэргүүцэх шалтгаан 4:
Туул голын ундаргад нөлөөлнө, урсацыг багасгана.
Тайлбар 4:
- Туул голын эх нь Хэнтий нуруунаас эхлээд, Алтай булнай, Хэрхлүүрийн сарьдагийн тэндэх олон гол горхиноос эхтэй.УБ-аас Туул гол ундардаггүй учраас худлаа.
Эсэргүүцэх шалтгаан 5:
Туулын бургасыг 30-40 га хядна. Байгаль орчинд хортой.
Тайлбар 5:
- Гүүр барьсны дараа тайрсан хэмжээгээрээ нөхөн сэргээлтийн ажил хийнэ. 30-40 гад нь буцааж мод тарина. Арчлалтыг нь хариуцна.
Эсэргүүцэх шалтгаан 6:
Замын трасс нь буруу. Төмөр зам дагуу барьж болох бсан.
Тайлбар 6:
- Төмөр зам нь МУ, ОХУ-ын төрийн оролцоотой хамтарсан компани. ОХУ-тай зөвшилцөх хэрэг гарна. МУ-д д усан цахилгаан станц барихыг зөвшөөрдөггүй улс хурдны зам барихыг зөвшөөрч харагдаач.
Эсэргүүцэх шалтгаан 7:
Сэлбэ голын тохижолт шиг хачин юм хийчүүл яахын? Гүүр ч байхгүй, байгаль ч байхгүй болуул яах вэ?
Тайлбар 7:
- Сэлбэ голын тохижолт бол хараахан дуусаагүй ажил. Дуусаагүй ажлын зургийг нь аваад сэвэх нь ямар зорилготой вэ?
Эсэргүүцэх шалтгаан 8:
Гүүрний сүүдэр нь байгаль орчинд нөлөөлнө. Экологийг устгана.Эрүүл мэндэд хортой.
Тайлбар 8:
- Тэрэлжийн гүүр, Орхон Сэлэнгийн гүүр, Дэлхийн улс бүрт бгаа гүүр сүүдэргүй гүүрнүүд юм уу?
Эсэргүүцэх шалтгаан 9:
- Хурдны зам нь Ривер гарден зэрэг Туул голын хаяанд байгаа хотхонуудын үнэ цэнэд нөлөөлнө. Дуу чимээ ихтэй.
Тайлбар 9:
- Тийм байж магадгүй. Өөр эсэргүүцэл, тайлбар байвал бичээд яваарай гэжээ.
Нямбаатарын гөлөг л бна.
Галтай Булнай