Дэлхийн хэд хэдэн бүс нутагт шатахууны нийлүүлэлт болон үнийн өсөлтөөс шалтгаалсан эдийн засгийн хүндрэлүүд үүсэж, нийгмийн суурь үйлчилгээ зогсонги байдалд ороод байна. Тухайлбал,
Куба: "Тээврийн бүрэн зогсолт" ба 500%-ийн үнийн өсөлт
Латин Америкийн Куба улсад шатахууны хомсдол дээд цэгтээ хүрч, нийгмийн амьдрал үндсэндээ хүндрэлтэй байдалд хүрчээ.
Үнийн шок: Засгийн газраас шатахууны үнийг 500%-иар нэмсэн нь тус улсын түүхэн дэх хамгийн өндөр өсөлт болжээ. ШТС-ууд дээрх дараалал 3-4 хоног үргэлжилж байна.
Хязгаарлалт: Нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг 70%-иар цөөрүүлж, үлдсэн нөөцийг зөвхөн эмнэлэг болон хүнс тээвэрлэлтэд зарцуулж байна.
Үр дагавар: Улсын төсвийн гол орлого болох аялал жуулчлалын салбар уналтад орж, цахилгаан тасалдалт өдөр бүр тохиолдох болсон байна.
Ливан: Валютын хомсдол ба Эрчим хүчний сүйрэл
Ойрхи Дорнодын хямрал Ливан улсын эдийн засагт "сүүлчийн цохилт" болжээ.
Эрчим хүчний гацаа: Цахилгаан станцууд нь мазут болон түлшээр ажилладаг ч худалдан авах валютын нөөцгүй болжээ.
Хар захын дарамт: Төрөөс цахилгааныг өдөрт ердөө 1-2 цаг өгч байгаа тул иргэд хувийн генератор ашиглаж байна. Гэвч дизель түлшний үнэ "хар зах" дээр 5 дахин өссөн нь иргэдийн амьжиргаанд хүндээр тусав.
Хүмүүнлэгийн аюул: Эмнэлэг, талхны үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн тул НҮБ-аас яаралтай тусламж хүсэж эхэллээ.
3. Австрали: Өндөр хөгжилтэй оронд үүссэн хомсдол
Дэлхийн шатахууны хямрал зөвхөн буурай хөгжилтэй орнуудаар хязгаарлагдсангүй, Австрали улсад ч нөхцөл байдал хүндэрч байна.
ШТС-уудын хаалт: Хамгийн их хүн амтай хоёр мужид 500 гаруй шатахуун түгээх станц бензин болон дизель түлшгүй болж, үүдээ барьжээ.
Даамжрал: Албаныхан энэхүү нөхцөл байдлыг улсын хэмжээнд үүсээд буй шатахууны хямрал улам гүнзгийрч буйн дохио гэж үзэж байна.
Registered license, I.D cards ,Social cards ,visas, biometric passport, Training certificates Diploma Certificates , Certificates , New Identity Packages , Cloned Credit card orders available for your low & high balance Text/telegra m+ (856) 395-4615 . Email ( lifiben@gmail.com )