Хөвсгөл аймаг, Түнэл сум Зуны гол багийн “Бага-Өлийн дэлэн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км, сумын төвөөс зүүн урд зүгт 85 км/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 03.24-ний өдрийн 19:00 цагт хүлээн авчээ.
Тус Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчаар ахлуулсан алба хаагчид, Түнэл сумын Мэргэжлийн ангийнхан ажиллаж 03.25-ны 09:30 цагт цурамд оруулж, 03.26-ны 09:55 цагт түймрийг бүрэн унтраажээ.
Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 9 га талбай өртөж шатсан байна.
Энэ олон хүнийг тагнуулдд ажилд авдаг нь үнэн л юм байхдааа