Ховд аймгийн засаг дарга аймгийн хэмжээнд амралтын өдрүүдийг "ГЭР БҮЛИЙН ӨДӨР" болгон хэвшүүлэх Захирамж гаргажээ.

 Захирамжийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүд ямар нэг арга хэмжээ, үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх, амралтын өдрүүдэд албан хаагчийг дуудахгүй байхад анхаарахыг уриалсан байна.

Ховд аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газар -т 2025 онд 332 гомдол мэдээлэл бүртгэгдсэний 85 хувийг гэр бүлийн орчинд хүүхдийн эрх зөрчигдсөн гомдол эзэлж байгаа аж.