Улаанбаатарчууд төвлөрсөн шугамаар 150-160 мянга, албан байгууллагын технологийн хэрэгцээнд зориулан гаргасан гүний болон гэр хорооллын худгаас 170 мянга, нийт 330 гаруй мянган шоо метр усыг хоногт хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Улаанбаатар хот усны хэрэглээгээ 100 хувь гүний усаар хангадаг.
Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот Дээд, Төв, Гачуурт, МАХ-ын, Үйлдвэрийн, Баруун эх үүсвэр гэсэн 6 эх үүсвэрийн 200 гаруй гүний худгаас ундны усаа авдаг байна. Энэ нь гүний цэнгэг, цэвэр ус гэсэн үг. Харин Туул голын ус нь гадаргуун ус юм. Туул гол Хэнтийн нуруунаас эх авч, Улаанбаатар хотыг дамжин урсаж, Орхон голд цутгадаг. Газрын гадарга дээр ил урсаж байгаа гадаргуун ус бүхий гол бөгөөд ундны усны эх үүсвэр болдоггүй.
Туул голын сав газар нь 5 аймгийн 37 сум, Улаанбаатар хотын 7 дүүргийн нутаг дэвсгэрийг хамран нийтдээ 49,774,300,000 ам.метр талбайг эзлэн урсдаг том гол. Туул голын сав газарт Улаанбаатар хотын эдэлбэр газрын 65.5 хувь нь хамаардаг аж.
Туулын хурдны замын түүхээс сөхвөл: Туул гол дагуу хурдны зам барих шийдвэрийг анх 2013 онд гаргаж байв. Тухайн үед Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг, Эдийн засаг хөгжлийн сайдаар “Фортуна” хочит Н.Батбаяр нар ажиллаж байсан бөгөөд “Гудамж төсөл”-ийн хүрээнд тус хурдны замыг тавихаар төлөвлөсөн байдаг. Ингэхдээ 2013 онд нийслэлд бүртгэлтэй автомашины тоо 325.000 бсан бөгөөд гүүрэн байгууламжтай бус, далан дагуулж 4 эгнээ авто зам барихаар ТЭЗҮ-д тусгаж байсныг бичлэгээс үзнэ үү. Зарим хэсэгт газар доогуурх туннелтэй байхаар шийдэж байжээ.
Мөн байгаль орчны нөлөөллийн үнэлгээг ч тухайн үед хийж, ажлыг эхлүүлэх бэлтгэл хангаж байсан юм. Харин 2025 оны шинэчилсэн ТЭЗҮ-ээр автомашины тоо 800.000 гарсан тул эгнээс 6 болгон нэмжээ. Түүнчлэн голын татам руу орсон трассыг суурьшлын бүс рүү шахах, Туулын урсацыг хамгаалах үүднээс гүүрэн зам тавихаар төлөвлөн байгаль орчны үнэлгээг сайжруулжээ.
Oilgosongui usnii eh uusver vish tul tuul baihgui bolson ch hamaagui gesen ug uu. Mon tgd naad hudaguud chine bugd tuul goliin sevsger hurdsaas tejeegddeg sanagdah um. Yamar mal ni iim um bichuuleed bas bicheed bdag um be.
Хэдэн төгрөгөөр худалдагдсан юм бэ? Монгол хүн мөн үү?
tgd uhaj tonhoj bolno gj vv hutsdag pizda we