УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2026.03.30/-ийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын өөрийн хүсэлтээр чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонх буюу 85 хувийн саналаар дэмжив.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд УИХ-ын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсанд тооцохоор заасны дагуу УИХ-ын дарга Н.Учрал өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ танилцуулсан.
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралыг өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд дэмжсэнээр Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдаж, дараагийн УИХ-ын дарга томилогдох хүртэл УИХ-ын даргын үүргийг түр гүйцэтгэж байхыг УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд даалгалаа.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!