Аялал жуулчлалын улирал эхлэх гэж байгаа энэ цаг үед нэг үнэн улам тод харагдаж байна. Манай улсын эрх баригчид нэг тулгуурт эдийн засгаас салж, олон тулгуурт болгох талаар олон жил ярьсан ч бодит үр дүн нь зөвхөн аялал жуулчлалын салбарт тоон үзүүлэлтээр бууж байна.
"Go Mongolia" ба Дэлхийн тавцан дахь эргэн ирэлт
2025 онд Монголд ирсэн жуулчдын тоо 850 мянгад хүрч, салбарын өсөлт өмнөх оноос 16 хувиар нэмэгдсэн нь "UN Tourism"-ийн анхаарлыг татаж, манай улсыг аялал жуулчлалын сэргэлтээр дэлхийн шилдэг 20 улсын тоонд багтааж байлаа. Энэхүү амжилт нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингийн гардан зангидсан "Go Mongolia" үндэсний брэнд болон "Монголд зочлох жил" (2023–2025) бодлогын шууд үр дүн юм.
6 хувийн зээл ба Дэд бүтцийн "Амин сүнс"
Жуулчин ирэхэд хамгийн түрүүнд тулдаг асуудал бол дэд бүтэц. Сайд асан Ч.Номин "Олон жуулчин авах тусам салбарын бэлэн байдал чухал" гэдэг зарчмыг баримталж, аялал жуулчлалын бизнест 6 хувийн хүүтэй, 6 хүртэлх жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох Засгийн газрын 255 дугаар тогтоолыг батлуулсан. Энэ нь хувийн хэвшлийнхэнд хөрөнгө оруулалт хийх, үйлчилгээний стандартаа сайжруулах бодит боломж байв.
Бодлогын залгамж халаа тасарсан уу?
Харамсалтай нь, сүүлийн нэг жилийн хугацаанд энэ эрч хүч саарч, эхлүүлсэн стратегийн ажлууд Г.Занданшатарын Засгийн газрын үед дорвитой урагшилсангүй. Брэнд сурталчилгаа хийж жуулчдыг урьчихаад, хүлээж авах бэлтгэл буюу зам дагуух үйлчилгээ, ариун цэврийн байгууламж, санхүүгийн дэмжлэгээ гацаах нь "чанарын уналт" авчрах эрсдэлтэй.
Шинэ лого биш, шийдэмгий стратеги хэрэгтэй
Аялал жуулчлал бол нөхөн сэргээгддэг "амьд" эдийн засаг. Одоо бидэнд шинэ нэр, шинэ лого зохиох биш, нэгэнт олон улсын зөвлөхүүдтэй (Бостон Консалтинг) хамтран тодорхойлсон 2030 он хүртэлх стратегиа тууштай үргэлжлүүлэх нь хамгийн зөв улс төрийн шийдэл юм.
бас саыд болох санаатай арай гэж холдуулсан даа