Цагдаагийн байгууллагаас Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 448.7 грамм калийн хромат (K2CrO4), 561.9 грамм натрийн гидроксид (0.1N NaOH), 103.3 грамм мөнгөний нитрат (AgNO3) химийн хорт болон аюултай бодисыг хууль бусаар үйл ажиллагаандаа ашиглаж, хадгалсан гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ. 

          Холбогдогч иргэн Н-д Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар химийн хорт аюултай бодисыг хууль бусаар ашигласан, хадгалсан гэм буруутайд тооцож, 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулан 3 төрлийн химийн бодисыг устгалд оруулсан байна.

          Химийн хорт болон аюултай бодис нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд шууд сөрөг нөлөө үзүүлдэг тул иргэн та тус гэмт хэргийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад шуурхай өгч, бидэнтэй хамтран ажиллана уу.