Гол агуулга:

  • АНУ-ын B1/B2 ангиллын виз хүсэгчдээс 15 мянган ам.доллар хүртэлх “визийн бонд” шаардах журам маргаашаас хэрэгжинэ.
  • Монгол Улс визийн бондын шаардлага тавьдаг орны жагсаалтад гуравдугаар сарын 19-нд нэмэгдсэн 12 улсын нэг болсон гэж ГХЯ мэдээлэв.
  • ГХЯ АНУ-ын ЭСЯ-тай уулзаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиод захидал хүргүүлсэн байна.

АНУ-ын аялал, бизнесийн зориулалтын B1/B2 виз хүсэх монгол иргэдээс 15 мянган ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа байршуулах “визийн бонд” журам өнөөдрөөс эхлэн хэрэгжиж буй.

ГХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваагийн мэдээлж байгаагаар, Үүссэн нөхцөлтэй холбогдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио руу захидал илгээж, уг захидлыг АНУ-ын Төрийн департаментын Тамгын газрын даргад гардуулжээ. 

АНУ-ын тал энэ шийдвэрийг хоёр улсын харилцаатай холбохгүй, харин визийн хугацаа хэтрүүлэх тохиолдлыг бууруулах, хууль бус цагаачлалыг хязгаарлах дотоод бодлогын арга хэмжээ гэж тайлбарласан байна. ГХЯ-ны зүгээс асуудлыг дипломат шугамаар хэлэлцэж, урт хугацаанд үргэлжлэх шийдвэр биш гэж үзэж буйгаа илэрхийллээ.