Геополитикийн хурцадмал байдалтай холбоотойгоор дэлхий дахинд газрын тосны үнэ өсөж буй нөхцөлд нефтийн бүтээгдэхүүнийг хилээр орж ирмэгц нь шуурхай тээвэрлэхэд “Улаанбаатар төмөр зам” ХНН онцгой анхаарч байгаагаа мэдээллээ.
2026 оны 3 дугаар сарын 31-ний 11:00 цагийн байдлаар УБТЗ-ын хэмжээнд нийт 1,343 вагон нефтийн бүтээгдэхүүн байна. Үүний дотор
- Дизелийн түлш 875,
- АИ-92 бензин 361,
- АИ-95 бензин 37,
- Онгоцны түлш 46 вагон байгаа бол
- Масло, газ тус бүр нэг,
- Бутан таван вагон байгаа аж.
Нийт 1,343 вагоны 274 вагон нь Толгойт өртөөнд буулгалт хийхээр хүлээгдэж байна. Өнөөдөр 46 вагоныг буулгахаар төлөвлөсөн ч үлдсэн 228 вагон нь гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй, савны хүрэлцээгүйн улмаас өртөөний зам дээр зогсжээ.
Мөн Рашаант өртөөнд 174 вагон буулгалтад ирээд байгаа бөгөөд бусад өртөө, хоорондын замд 425 вагон нефтийн бүтээгдэхүүн Толгойт өртөөнд буухаар ирж яваа талаар холбогдох албаныхан мэдээллээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!