ХҮН намын төлөөллийн төв байгууллага болох "Төлөөлөх зөвлөл" өчигдөр орой хуралджээ. Уг хурлаар МАН-аас тавьсан Засгийн газарт хамтрах урилгын талаар хэлэлцсэн байна.
Хуралдаанд оролцогчид 95 хувийн саналаар хамтрах саналыг дэмжсэн байна. Ингэхдээ тогтвортой, урт хугацаанд хамтран ажиллах Засгийн газар бүрдсэн нөхцөлд хамтран ажиллахаар болсон гэв. Ерөнхий сайд Н.Учрал ганцхан ХҮН намд засагт хамтрах урилга хүргүүлсэн талаараа томилогдсоныхоо дараа мэдээлж байсан билээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!