УИХ-ын гишүүн О.Алтангэрэл чуулганы хуралдааны үеэр Ардчилсан намаас тавьж буй зарчмын шаардлага болон шинээр өргөн барьсан хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр
- Өнгөрсөн хугацаанд АН-ын зүгээс ганцхан зарчмын шаардлага тавьж ирсэн нь УИХ-ыг удирдаж буй хүн нам бус байх, парламентад намын эрх ашгийг тулгахгүй байх асуудал.
Энэ шаардлага нь ямар нэгэн албан тушаал, сайдын суудлын төлөөх тохиролцоо бус зөвхөн парламентын засаглалын мөн чанарыг хадгалахад чиглэсэн. Гэвч эрх баригчдын зүгээс уг зарчмын шаардлагыг "төрийн ажлыг гацаалаа" хэмээн шүүмжилж, гишүүдийг суудалд нь суулгахыг шаардаж байна.
Эрх баригчдын өс хонзон “Эхнэрийн урхи” цаашаа л юм болж байна. Төрийг хүчээр, уураар, өс хонзонгоор удирдахгүй. Өнөөдөр Монголын ард түмэн бүгдийг харж байна. Бидний тавьж буй гол шаардлага бол УИХ-ыг намчирхсан хандлагаар бүү удирдаач. Төрийн дээр нам бүү гаргаач. Үүнийг хэрэгжүүлэх үндэс нь өнөөдрийн бидний санаачилсан хуулийн төсөл юм" гэв.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!