Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон С.Амарсайхан салбарын томилгоо, бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт хийхээ ил тод илэрхийлсэн. Тэрбээр Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга нарыг өөрчлөх асуудлыг хөндөж, энэ талаар албан уулзалтын үеэр байр сууриа илэрхийлжээ.
Тодруулбал, Засгийн газрын хуралдааны үеэр “Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй сайдын хувиар хамтран ажиллах боломжгүй” гэдгээ мэдэгдсэн байна. Харин Ерөнхий сайд Н.Учрал уг асуудлыг одоогоор шийдвэрлэх боломжгүй, намын Удирдах зөвлөлөөр хэлэлцэх шаардлагатай гэж үзэн хойшлуулсан гэх мэдээлэл байна.

Дэд сайд Д.Мөнх-Эрдэнийн хувьд Засгийн газрын хуралдаанаас гарсны дараа сэтгүүлчдэд “Ажлаа үргэлжлүүлнэ” гэсэн товч тайлбар өгөөд өнгөрсөн ч одоогоор сайд, дэд сайдын харилцаа хэвийн бус байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Үүнтэй зэрэгцэн Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгөх үеэрээ “Бодь” групптэй холбоотой асуудлаар Д.Мөнх-Эрдэнэтэй холбоотой байж болзошгүй нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, холбогдох гэрчүүдийн нэрийг дурдсан гэх мэдээлэл гарсан.
Мөн Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд оролцож байсан А.Амундра Монголын хууль хяналтын байгууллагаас гэрчийн хамгаалалт авбал эх орондоо ирж мэдүүлэг өгөх хүсэлт гаргасан. Тэрбээр өөрийн цахим хуудсаар дамжуулан уг асуудалтай холбоотой гэх зарим мэдээллийг нийтэлсэн нь олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм.
Дэд сайдаа мэддэггүй бол салбарын сайд байгаад яах вэ юун намын удирдах зөвлөл учрал энэ тэр вэ,Засаг ингэж намаар амьсгалахгүй шүү.Цаана нь хэн байгааг ард түмэн харж бн.Ерөнхийлөгчих хурал гэмт хэрэгтэн хулгайч орогнодог газар биш гэсэн Тэгвэл Учралын танхим хэрэгтэн сэжиглэн нарын хоргодох баы юмуу
zvgeer l hoogood yavuulaach
Амарсайхан өөрөө ариухан амьтан биш шүү! Татвар төлөгчдийн мөнгөөр зөөврийн устай усан оргилуур нэртэй “цэвэр мөнгө угаалт хийсэн !! Яг л. АНДЛАЛЫН ХӨШӨӨ шиг !!! Богд хан уулын дархан цаазат бүсэд зайсан толгойг хугаслан “ зайсан хилл “ нэртэй цогцолбар барьсан ! Энэний хөрөнгө оруулалтыг шалгах ёстой !!! Хаанаас. тэр. их мөнгө гарав!!! Туулын бургасыг мөн ч их хяргасан даа!!! Харбины гэрээтэй ч хөлбоотой этгээд !!! Ард. иргэдийн төлөө хуруугаа ч хөдөлгөдөггүй !!! ОЭ - ний заавраар. МОНГОЛЫН э/з -г. сөхрүүлсэн дээ!!
Ухаа худагийг төрд авна гэдэг гишүүдийг сугалан татах зорилготой хууль нь хэлэлцэгдэх болсонд оджаргал маадгар том байнаа
Авилгын хэрэгт холбогдсон хорт могойн сүүл болсон Мөнх Эрдэнэтэй яаж хамтран ажиллах билээ, Амарсайхан сайдын зөв. Яамны нэр хүнд, зохион байгуулах ажлын үнэлэмжид ч маш хортой. Хорт могойн ятгалгаар Учрал сайд МЭ-ийг дэд ээр үлдээсэн, одоо өөрийн бодлоор , засгаа бодоод наад авилгач сэжигтнээ чөлөөлөө. Иргэдэд ч хачин санагдаж байсийн
Мөнх эрдэнэ сайд хамтран хийх боломжгүй бол яаралтай өөрчлөх хэрэгтэй
Учрал гэж урвайсан ,гэдэс нь өвсөн мэт асуудал шийдвэрлэх чадваргүй утсан тоглоом байна. Дохиурын чиг зүгээр явдаг толгойгүй амьтан.
Ийм өөрийн гэсэн байр суурьгүй ЕС байдаг юм байжээ.
Мөнх-Эрдэнийг солих хэрнгтэй
Хулгайч худалч хажуудаа байлгаад яах юм