Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх алба 2026 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны үр дүнгээ танилцууллаа.

Тайлант хугацаанд 210 холбогдогчтой 143 гэмт хэргийг илрүүлж, 27,671 хүний нэг удаагийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний мансууруулах бодисын хууль бус эргэлтийг таслан зогсоосон байна.

Мөн Тагнуулын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар болон бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн тусгай ажиллагааны хүрээнд 54 холбогдогчтой 45 гэмт хэргийг илрүүлжээ.

Хар тамхитай тэмцэх албанаас цаашид гэмт хэргийг шуурхай илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, техник технологи болон байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдлээ.