Олон улсын “Cloudwards” портал 2026 оны интернэтийн эрх чөлөөний индексийг танилцууллаа. “Mapped: Internet Freedom by Country in 2026” судалгаанаас харахад дэлхийн улс орнуудын цахим эрх чөлөө буурах хандлагатай байгаа нь засгийн газрууд интернет орчныг илүү хянах оролдлого нэмэгдэж байгаатай холбоотой гэж шинжээчид үзжээ.
Чансааны хамгийн доод байрт Хойд Солонгос 0 оноотой бичигдсэн бол ОХУ, Пакистан, Иран, Хятад зэрэг улсууд 4 оноотойгоор удаалсан байна. Эдгээр улсууд нь интернэтийн хяналт, цензур өндөртэй орнуудад тооцогдож байна.
Харин интернэтийн эрх чөлөө хамгийн өндөр үнэлгээ авсан 92 оноотой 11 улс жагсаалтын дээд хэсгийг эзэлжээ. Үүнд Бельги, Дани, Финланд, Исланд, Норвег, Шинэ Зеланд зэрэг улс багтсан байна.
Монгол Улс 74 оноо авч, 42 дугаар байрт жагссан нь дундаж түвшинд тооцогдох үзүүлэлт болж байна. Харин Их Британи 52, Өмнөд Солонгос 32 оноо авсан нь эдгээр орнууд цахим орчинд хяналтаа нэмэгдүүлэх бодлого баримталж буйг илтгэж байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!