Замын-Үүд дэх Дардан гаалийн хяналтын бүсэд гарсан зөрчил болон гаалийн бүрдүүлэлтийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.
2026 оны 4 дүгээр сарын 1-нээс 8-ны өдрүүдийн хооронд тус хяналтын бүсэд гаалийн хууль тогтоомж зөрчсөн, татвараас зайлсхийсэн нийт 8 зөрчил илэрчээ. Зөрчил гаргагчид барааны нэр төрөл, тоо хэмжээг буруу мэдүүлсэн бөгөөд үүний улмаас:
53.3 сая төгрөгийн татвар, торгуулийг улсын төсөвт нөхөн төвлөрүүлсэн байна.
Шалгалт хийх явцад татвар төлсөн төлөвт шилжсэн бараанаас нэр төрөл, тоо хэмжээний зөрчлүүд илэрсээр байгааг гаалийн байгууллага мэдээллээ.
Одоогийн нөхцөл байдал:
Нийт 123 бараа, тээврийн хэрэгслийн үлдэгдэлтэй байна.
41 ачаатай тээврийн хэрэгслийн бүрдүүлэлт дуусаж, барааг эзэнд нь олгосон.
Одоогоор ачаалал хэвийн үргэлжилж байгаа бөгөөд 43 бүрдүүлэлтээр 41 бараа, тээврийн хэрэгсэл гаалийн хяналтаас гарчээ.
Хэвийн үед өдөрт дунджаар 80 тээврийн хэрэгсэл хуваарилагдаж, 65–70 нь гаалийн хяналтаас гардаг бол 4 дүгээр сарын 2-ноос 7-ны өдрүүдэд энэ тоо эрс буурсан байна. Дээрх хугацаанд улсын хилээр орж ирсэн боловч гаалийн байгууллагад бараагаа мэдүүлээгүй тээврийн хэрэгслүүд өмнөх өдрүүдээс нэмэгдсэн үзүүлэлттэй байсныг Монголын гаалийн байгууллагаас онцолжээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!