Казахстан улсын Алматы хотноо зохион байгуулагдсан олон улсын шатрын тэмцээнд Монгол Улсаас Багануур дүүргийн “Боловсрол” ерөнхий боловсролын сургуулийн сурагчид амжилттай оролцож, 26 багаас 8-р байр эзэллээ.

Багийн дасгалжуулагчаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Батболд ажилласан байна.

Тэмцээний хаалтын ажиллагаанд Монголын Шатрын Холбооны Ерөнхийлөгч Гомбожавын Занданшатар Олон улсын сургуулиудын шатрын холбооны ерөнхийлөгч Тимур Турлов-ын урилгаар хүндэт зочноор оролцож, шагнал гардуулжээ.

Мөн тэрбээр Тимур Турловтой нөхөрсөг халз тоглолт хийж, ялалт байгуулсан байна.

Түүнчлэн тэмцээний үеэр ФИДЕ-ийн Ерөнхийлөгч Аркадий Дворкович-той албан уулзалт хийж, “Chess in Schools” буюу шатрын хичээлийг ерөнхий боловсролын сургуулиудад нэвтрүүлэх талаар санал солилцжээ.