Гадаадын иргэн, харьяатын газар 2026 оны нэгдүгээр улиралд төлөвлөгөөт 15, төлөвлөгөөт бус 43 удаагийн хяналт шалгалтаар 200 аж ахуйн нэгж, байгууллагын 1579 гадаадын иргэнийг хамруулжээ.

Шалгалтаар зөрчилд холбогдсон 3002 гадаадын иргэн, 843 уригч байгууллага, 12 иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулж, 11 аж ахуйн нэгжид албан шаардлага хүргүүлсэн байна.

Мөн оршин суух хугацаа хэтрүүлсэн, зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн, визийн нөхцөл зөрчсөн зэрэг үндэслэлээр нийт 277 гадаадын иргэнийг албадан гаргажээ.

Үүнээс гадна зорилгоо нотолж чадаагүй, визийн зөрчилтэй зэрэг шалтгаанаар 16 улсын 235 иргэнийг хилээр нэвтрүүлэхээс татгалзсан байна.

Харьцуулбал, төлөвлөгөөт шалгалт 25 хувиар өссөн бол төлөвлөгөөт бус шалгалт 20.37 хувиар буурчээ. Харин зөрчил гаргасан гадаадын иргэдийн тоо 6.83 хувь, албадан гаргасан иргэдийн тоо 28.84 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.