Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Засгийн газрын дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн ээлжит хуралдаанаар хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, ой, хээрийн гал түймэр, хүчтэй салхи, шуурга зэрэг байгаль цаг уурын гаралтай аюулт гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангуулах зорилгоор Засгийн газрын нөөц сангаас холбогдох зардлыг гаргуулах асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн.

Улмаар Дорнод аймгийн Баяндун, Гурванзагал, Чулуунхороот сумдын Засаг даргын тамгын газарт туулах чадвар сайтай автомашин олгосныг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг хүлээлгэн өглөө.

Ингэснээр тухайн орон нутгийн хэмжээнд зонхилон тохиолддог гамшиг, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх боломж бүрдэж байгаа юм.
Uchral Nyam-Osor Энхбаярын Батшугар Та бүгдэд энэ өдрийн мэнд Архангай аймгийн Булган сум нь 4 багтай 2 баг нь Баянхонгор аймагтай хэл залгадаг, уулархаг зам бартаа ихтэй газар байрладаг. Эрүүл мэндийн төв нь 2018 онд Пурган авто машин авч байсан ба тус авто машин нь 2025 оноос эвдэрч зогссон. Одоогоор яаралтай тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлэхэд эмч ажилчдын хувийн машин болон ард иргэдийн туулах чадвартай автомашиныг гуйж дуудлагаар очиж тусламж үйлчилгээ үзүүлдэг. Иймд тус суманд туулах чадвар сайтай авто машин нэн шаардлагатай байгаа тул шийдвэрлэж өгөхийг хүсч байна! Булган сумын Эрүүл мэндийн төвийн дарга С.Сувд-Эрдэнэ Uchral Nyam-Osor Эрүүл Мэндийн Яам Энхбаярын Батшугар 2026.04.13