Энэ онд иргэдийн чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнг нийслэлд олноор хийхээр төлөвлөж байна.
Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ногоон нуур орчимд 5.5 га газарт хиймэл нуур, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн, олон нийтийн үйл ажиллагаа явуулах задгай талбай, тоглоомын талбай, явган болон дугуйн зам, авто зам, авто зогсоол байгуулж, тохижуулна.
Ногоон нуурын тохижилтын хүрээнд иргэдийн амрах, зугаалах ногоон байгууламжийг байгуулахаас гадна бизнес эрхлэгчдийг дэмжих хүрээнд худалдаа, үйлчилгээний төвүүдийг байгуулах юм. Төслийн зураг төслийн ажил дууссан бөгөөд тохижилтын ажлыг энэ сарын 20-нд эхлүүлэхээр төлөвлөсөн. Төслийн нөлөөлөлд 85 нэгж талбар өртсөнөөс 65 нэгж талбарыг чөлөөлөөд байна.
ХОТЫН АРХИТЕКТУР ажлаа хийхгүй байна. UB PLAC ийн байрлалд 24 давхар 8 байрыг багтаан барьж байна. Нөгөө ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын газар, оршин суугчдын ил зогсоолыг 1920 оршин суугчдад хүрэлцэхээр байгуулах боломж байхгүй. 1-2 тоглоом, 3-4 мод л тарих байх даа. ЯАГААД хот орон сууцны барилга барихад зөвшөөрөл өгч хянах ёстой шүү дээ. ЯАГААД ийм багахан газар 24 давхар 8 ширхэг 2 орцтой байр барих зөвшөөрөл өгсөн юм вэ?