Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн хэлбэлзэл болон дотоодын шатахууны хангамжийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр ОХУ-тай хийсэн хэлэлцээрүүд амжилттай үргэлжилж байгааг онцолсон юм.
Тодруулбал, ОХУ-тай байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн тогтвортой нийлүүлэх хэлэлцээрийн хүрээнд АИ-92 автобензиний үнийг нэмэхгүй байх тохиролцоо хүчин төгөлдөр байгааг сайд мэдэгдлээ. Мөн маргааш болох ОХУ-ын томилолтын үеэр агаарын хөлгийн түлш нийлүүлэх гэрээг соёрхон баталж, эрх зүйн хамгаалалтаа баталгаажуулах аж.
Түүнчлэн Монгол Улс сүүлийн 30 гаруй жил шатахуун хадгалах дэд бүтцээ орхигдуулж ирсэн. Үүнийг засахын тулд Засгийн газраас аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгож, энэ хавар 285 куб метр хадгалах савны ажил эхэлжээ. Энэ онд 150 мянган куб метр нөөцийн савтай болох бөгөөд гурван жилийн дараа 3-4 сарын хэрэглээгээ нөөцлөх чадамжтай болох зорилт тавьсан байна.
Мөн дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлтөөс шалтгаалж дизель түлшний үнэ дээр хүндрэл үүсэж байгааг сайд нуусангүй. Гэвч Засгийн газраас Гаалийн албан татварыг бууруулах шийдвэр гаргаснаар шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдэх байсан эрсдэлийг хааж чаджээ. Цаашид НӨАТ-ыг тодорхой хугацаанд тэглэх зэргээр үнийг тогтвортой барих бодлого баримтлах юм байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!