Нийслэлийн Засаг даргын орлогч Г.Даваадалайг хууль хяналтынхан саатуулсан гэх мэдээлэл бий. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдэгдэл гаргажээ. Тэрбээр цахим хуудсаараа дамжуулан “Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна. Манай залуучуудыг ээлж дараалан 48 цаг баривчилж байна. Гэмт хэрэгт хэнийг ч сэжиглэж, шалгаж болно. Жишээ нь Даваадалай орлогч дуудахад нь очсон. Гэрийн хаягтай, оргон зайлаагүй, мөрдөгчийг айлган сүрдүүлээгүй, нотлох баримт устаагаад дахин гэмт үйлдсэн гэх зүйлгүй байхад амралтын өдөр өдөржин байлгаж байлгаж байгаад шөнө дунд айдас төрүүлэн 48 цагаар баривчилсан байх юм. Хэрэг хянан шийдвэрлэх хуулийн ажлын хэсгийг ахалж байсан хүний хувьд мөрдөн шалгах ажиллагааг хорьж мөрдөж хөтөлж явуулдаг аргачлалаас нь өөрчлөх гэж хуулийг нь батлуулсан. Харамсалтай нь яг хүн байвал хэрэг олдоно, хорьж мөрдөж хүлээлгэнэ гэдэг тактик хэвээр оршсоор байна. Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга. Албан тушаал, эрх мэдэл солилцдог уг нь 2 арга бий. 1. Намын хурлаар 2. Хонгилоор Мэдээж хоёрдохыг сонгосон бол тойруулж буудаж олон хүн хэлмэгдүүлж байхаар намайг дуудаж шалга. Үүр шөнийн баривчилгааны мэдээг цаг алдалгүй Ts.Uyanga тэргүүтэй төрийн төв хэвлэлүүд мэдээлэх юм. Бүгд Туулын замыг эсэргүүцсэн бригадууд” гэсэн байна.
Х.Нямбаатар: Хуулийн махны машин хотод ажиллаж, манай залуучуудыг ээлж дараалан 48 цаг баривчилж байна

Холбоотой мэдээ

Улс төр · 8 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

Улс төр · 57 мин
АБГББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Улс төр · 1 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа

· 2 цаг
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наратай холбоотой асуудлаар цагдаагийн хурандаа К.Женисгүл Ёс зүйн дэд хороонд ханджээ

Улс төр · 2 цаг
Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга Ли Ганьжэтэй уулзлаа

Бусад · 2 цаг

Юундаа сандрав?Шалгах ёстой болоод л шалгаж байгаа.Чи өөрөө шалгуулсан нь дээр дээ