Гаалийн ерөнхий газрын Гаалийн улсын байцаагч Н-ийг тээвэр зуучийн компанийн захирлаас 50 сая төгрөгийн хахууль бэлнээр авч байх үед нь Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид баривчилсан талаар эх сурвалж мэдээллээ.
Уг хэрэг 2026 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гарсан байна. АТГ-ын мөрдөгчид уг үйлдлийг газар дээр нь илрүүлж, хойшлуулшгүй ажиллагаа явуулан сэжигтнийг 48 цагийн хугацаатай саатуулжээ.
Гаалийн улсын байцаагч Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6.1 (мөнгө угаах), 22.1.1 (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), 22.4.1 (нийтийн албан тушаалтан хахууль авах) зүйл ангиудаар шалгаж байгаа аж.
Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!