Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум Эрчим багийн “Төмөртийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 30 км-т, сумаас урд зүгт 30 км-т/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.26-ны өдрийн 19:56 цагт хүлээн авчээ.
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газар, сумын Мэргэжлийн ангийн нийт 34 хүн, 4 автомашинтай ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 04.27-ны өдрийн 00:37 цагт цурамд оруулан, мөн өдрийн 12:47 цагт бүрэн унтраасан байна.Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 2.5 га талбай өртөж шатжээ.
Харин тус аймгийн Эрдэнэбулган сумын Чичин багийн "Чичин" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 220 км-т, сумаас баруун урд зүгт 20 км-т/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.26-ны өдрийн 17:03 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, Тариалан сум дахь 46 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийн нийт 64 хүн, 6 автомашин, 20 мотоциклтой 3 бүлэгт хуваагдан ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!