Тоо баримт бүхнийг хэлнэ: 2010 онд өсвөр насны хүүхдийн тамхины хэрэглээ 10% байсан бол 2024 онд 26% болж огцом өсжээ. Энэхүү хуулийн шинэчлэл нь бодит судалгаагүй, хэрэгжих боломжгүй заалт байсан нь өнөөдөр ийнхүү үр дүнгээ өгч байна.
Өнөөдөр Улаанбаатар хотын Офицеруудын ордноос Таван шар хүртэлх зайд хуулийн дагуу тамхи зарах зөвшөөрөлтэй ганц ч цэг байх боломжгүй. Үүнтэй ижил нөхцөл байдал Монгол улсын 330 суманд үүсээд байна. Хууль хэрэгжих боломжгүй болохоор далд эдийн засаг цэцэглэж, хууль бус худалдаачид нас харгалзахгүйгээр, татвар төлөхгүйгээр борлуулалт хийх "алтан үе" нь үргэлжилсээр байна. Үр дүнд нь насанд хүрэгчдийн вэйп болон утаат тамхины хосолсон хэрэглээ 47%-д хүрч, хяналт бүрэн алдагдлаа. Тамхины бизнес эрхлэгчид хуулийн энэ цоорхойг ашиглан ашиг олсоор байхад, хохирогч нь бидний хүүхдүүд хэвээр үлдэж байна. Хэрэв бид хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож байгаа бол, "500 метр" гэсэн цаасан дээрх хоригийг халаад, далд эдийн засгийг таслан зогсоох бодит, цогц хяналтын тогтолцоог нэн даруй нэвтрүүлэх цаг болжээ. Үгүй бол энэ хууль зөвхөн хар зах зээлийг хамгаалсаар байх болно.
2010 онд өсвөр насны хүүхдийн тамхины хэрэглээ 10% байсан бол 2024 онд 26% болж огцом өсжээ

Холбоотой мэдээ

Нийгэм · 25 мин
Жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан таних тэмдгийг өрх болон дүүргийн эмнэлгүүдээр дамжуулан үнэгүй тараана

Улс төр · 1 цаг
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Нийгэм · 1 цаг
“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна

Нийгэм · 1 цаг
Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна

Нийгэм · 2 цаг
Хувь тавилан бид хоёр өөд өөдөөсөө ширтэнэ

Нийгэм · 2 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!