Салхи шуурга мэт асуудал тэнгэрээс илгээгдэж, зовлон газраас угтдаг мэт өдөр хоног хэн хүнгүй бүгдэд бий. Дээш тэмүүлэх хүсэл тэнгэрт хүрэх мэт, доош гудайх сэтгэл газарт уях мэт цаг хугацаа ч бас бий. Хөх тэнгэр нь мөрөөдлийн хөшиг шиг цэлмэж, ногоон зүлэг нь амьдралын өлмийд дэвссэн торгон дэвсгэр шиг мэлтийх үе ч хүмүүний амьдралд бий. Хөх тэнгэр нь хязгааргүй хүслийн далай, ногоон зүлэг нь амар амгалангийн өлгий мэт өрнөх өөрийн цаг хугацаа хүн бүхэнд бий.
Хүн төрөлхтөн эртнээс тэнгэр өөд тэмүүлж, газарт түшиглэн амьдарсаар иржээ. Дээшээ харах төдийд хөх тэнгэр уудам, хязгааргүй мэт. Доошоо гишгэх үед эх дэлхий бат бөх, түшигтэй санагдана. Хүний амьдрал мөч бүхэн энэхүү тэнгэр газрын заагт өрнөдөг. Мөрөөдөл тэнгэр шиг хол боловч түүнд хүрэх зам нь газар шиг хатуу, хөдөлмөр, зүтгэл, тэвчээр шаардана.
Хөх тэнгэр бидэнд хүсэл мөрөөдөл, итгэл найдварын бэлгэдэл болдог. Харин ногоон зүлэг, газар шороо нь амьдралын бодит үнэн, туулж гарах замыг илэрхийлж буй мэт. Зөвхөн тэнгэр өөд ширтээд зогсохгүй, хөл доорх газраа баттай мэдэрч байж хүн урагшилдаг. Мөрөөдөл хүслээ бодит болгох, хий бодож дороо эргэх бус.
Хөх тэнгэр, ногоон зүлэг хоёрын дунд хүн өөрийн амьдралын замаа бүтээдэг. Мөрөөдөл ба бодит байдал, хүсэл ба хөдөлмөр нийлж байж амжилтын түүхийг бий болгоно.
Байгалийн энгийн дүр зураг ч амьдралын гүн утгыг өгүүлдэг. Хаврын ногоон зүлэг ургахын тулд хөрс хэрэгтэй байдаг шиг хүний амжилт ч бас тэвчээр, хөдөлмөр, цаг хугацаанд тулгуурладаг. Тэнгэр хол мэт санагдавч түүн рүү тэмүүлэх хүсэл хүн бүрийн дотор байдаг.
Өнөөдөр дэлхий өөрчлөгдөж, хүмүүс илүү хурдан амжилтад хүрэхийг хүсэх болсон. Гэвч аливаа үнэ цэнтэй зүйл бат бөх суурь дээр бий болдог. Хөх тэнгэрийн дор, ногоон дэлхий дээр амьдарч буй хүн бүр өөрийн замаа бүтээж, ирээдүйгээ урладаг.
Дээшээ тэнгэр хол ч мөрөөдөл ойр байж болно. Доошоо газар хатуу ч алхах зам үргэлж зурайж л байдаг. Харин тэр замаар хэрхэн урагшлах нь хүний өөрийн сонголт юм. Хүмүүн та хичээх аваас “Тэнгэр нь далай шиг цэнхэр, тал нутаг нь маргад эрдэнэ шиг ногоорох буй за”.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!