ОХУ-ын Эрхүү хотод гарсан, урьдчилсан байдлаар тарваган тахалтай холбоотой байж болзошгүй гэх мэдээллийн дагуу Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байсан. Харин ОХУ-ын холбогдох байгууллагаас шинжилгээний албан ёсны хариу ирүүлжээ.
Энэ талаар Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр: ОХУ-ын Эрхүү хотод гарсан, урьдчилсан байдлаар тарваган тахалтай холбоотой байж болзошгүй асуудлын улмаас бид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байсан. Өнгөрсөн шөнө ОХУ-ын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хүний сайн сайхан байдал, эрүүл мэнд, эрүүл ахуйн асуудал хариуцсан холбооны албанаас албан ёсны хариу ирсэн. Шинжилгээний дүнгээр Ковид-19-ийн хоёр, риновирусын хоёр тохиолдол илэрсэн бөгөөд бусад аюултай халдвар илрээгүй байна. Нийт 5000 орчим лабораторийн шинжилгээний үр дүнд аюултай халдварын тохиолдол илрээгүй бөгөөд холбогдох лабораторийн шинжилгээний хариуг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хүргүүлсэн.
Тэрбээр, “Малаа алдсан өрхүүдэд зах зээлийн ханшаар нь нөхөн олговор олгоно. Цаашид малын өвчлөлийг бууруулах, малыг эрүүлжүүлэх арга хэмжээг аль болох авч, мал устгахгүй байх чиглэлд анхаарч ажиллана” гэв.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!