Улсын хэмжээнд өнөөдөр (2026.05.10) 12:00 цагийн байдлаар Булган аймагт гарсан ойн хоёр гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Тодруулбал:
Булган аймгийн Тэшиг сумын “Зүүн согоот”-д гарсан ойн гал түймрийг цурамд оруулж,Булган аймгийн Тэшиг сумын “Тасархайн давааны ам”-д гарсан ойн гал түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, мэргэжлийн ангийн нийт 67 хүн, 11 автомашинтайгаар ажиллаж байна.
Он гарсаар нийслэлийн 2 дүүрэг, 11 аймгийн 46 суманд, 86 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, унтраах ажиллагааг зохион байгууллаа.
Эх сурвалж: ОБЕГ








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!