Хаврын салхи аажмаар зөөлөрч, зуны үнэртэй дулаан өдрүүд айсуй. Ирэх долоо хоногт Монгол орны ихэнх нутгаар нар ээлжилсэн дулаан өдрүүд үргэлжлэх ч зарим бүс нутгаар зөөлөн бороо, нойтон цас орж байгаль дэлхийг чийгшүүлэх төлөвтэй байна. Тиймээс уншигч та шүхрээ ч, нимгэн хүрмээ ч марталгүй авч яваарай.

Нарлаг, дулаахан өдрүүд үргэлжилнэ

Долоо хоногийн эхээр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна.

  • - Говийн бүс нутгаар Даваагаас Лхагва гараг хүртэл өдөртөө дулаарч, хаврын налгар өдрүүд үргэлжилнэ.
  • - Төв болон хойд аймгуудаар Даваа, Мягмар гарагт нар ээж, агаарын температур нэмэгдэх төлөвтэй байна.
  • - Харин нийслэл Улаанбаатар хотод ирэх хоёр өдөр +24...+26 градус хүрч дулааран, зуны өнгө эрт мэдрэгдэх нь ээ.

Байгаль дэлхийг тэтгэх зөөлөн хур бууна

Долоо хоногийн дундаас зарим нутгаар бага зэргийн бороо орж, хуурайшсан хөрсийг чийгшүүлнэ.

  • - Лхагва гарагт Хөвсгөл, Булган, Архангай, Орхон, Сэлэнгийн зарим хэсгээр бороо орж, хаврын ургамал ногоо сэргэхэд таатай нөхцөл бүрдэх төлөвтэй.
  • - Баасан гарагт Булган, Сэлэнгэ, Хөвсгөлийн өндөрлөг хэсгээр нойтон цас орж болзошгүй ч үргэлжилсэн хүйтрэл биш, түр зуурын хаврын үзэгдэл байх төлөвтэй байна.
  •  -Нийслэлд Лхагвагаас Баасан гарагийн хооронд бага зэргийн бороо орж, агаарын тоосжилтыг бууруулан сэрүүхэн, цэвэрхэн уур амьсгал авчрах нь.

Танд өгөх зөвлөмж 

- Нарлаг өдрүүдэд нимгэн, биед эвтэйхэн хувцас сонгох, харин бороотой үед нимгэн хүрэм, шүхэртэй гарахыг зөвлөж байна. Мөн температурын зөрүү их байгаа тул бага насны хүүхэд болон ахмад настнуудыг сэрүүн салхинаас хамгаалаарай.

Хаврын ааш өдөр өдрөөр зөөлөрч, зуны өнгө улам тодорсоор байна