Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт автомашин шатаж байна гэх дуудлага 2026 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 18:33 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт шуурхай очиход иргэн Д-ийн жолоодож явсан “FAW CA425” загварын ачааны автомашин, иргэн Б-ийн жолоодож явсан “Toyota Prius-20” загварын автомашинтай мөргөлдсөн байв.
Ослын улмаас "Prius-20" загварын автомашин бүрэн шатаж байсныг шуурхай ажиллаж унтраажээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!