Өнгөрсөн жил Үндэсний их баяр наадамд үзүүрлэж, Улсын гарди цол хүртсэн Н.Өсөхбаяртай холбоотой допингийн маргаан эцэслэлээ. Түүний цолыг хураах шийдвэр гараад байсан ч Спортын арбитрийн шүүхээс уг шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргажээ.  

Үйл явдлыг эргэн сануулахад, 2025 оны наадмаар Н.Өсөхбаяр 8 давж үзүүрлэн Улсын гарди цол хүртсэн. Наадмын дараах допингийн шинжилгээний хариу "Эерэг" гарсан тул Баяр наадмын зохион байгуулах салбар хорооноос түүний цолыг хураах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлж, улмаар цолыг нь хураагаад байсан билээ.   

Н.Өсөхбаяр уг шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан. Спортын арбитрийн шүүх хэргийг хэлэлцээд, шинжилгээний хариуг “Илт гажсан” гэж үзэж, өмнөх бүх шийдвэрүүдийг хүчингүй болгосон байна. 

Шүүхийн шийдвэр 14 хоногийн дотор албажих бөгөөд үүний дараа Н.Өсөхбаярын Улсын гарди цол болон барилдах эрхийг нээх асуудал Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны түвшинд дахин хэлэлцэгдэх хүлээлт үүсэж байна.