Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” (2026.05.09)-ийг тохиолдуулан Экологийн цагдаагийн газраас байгаль орчны боловсролыг дэмжих чиглэлээр арга хэмжээ зохион байгууллаа.
Тодруулбал, нийслэлийн ерөнхий боловсролын 84, 111, 133, 157 дугаар сургуулийн “Эко бүлгэм”-ийн 150 сурагчийг хамруулан “Байгальд өгсөн бүхэн буцаад ирдэг” уриан дор “Хамтдаа мод тарья” өдөрлөгийг “Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн”-д зохион байгуулжээ.
Өдөрлөгийн үеэр оролцогчдод мод тарих, арчлан ургуулахын ач холбогдол, байгаль орчны хамгааллын талаарх мэдээлэл өгч, нийт 1000 ширхэг мод суулгасан байна.









Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!