Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн "Бөөрийн хөндий" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 215 км-т, сумын төвөөс хойд  зүгт 5 км-т/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 2026.05.13-ны өдрийн 10:40 цагт хүлээн авчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газар, Эрэн хайх, аврах салбар, Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар анги, Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Халхгол сум дахь 62 дугаар анги, Хилийн 0146 дугаар анги, Эрдэнэцагаан, Баруун-Урт, Асгат сумын Мэргэжлийн анги, Дорнод аймгийн Матад, Булган сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид, “Бичигт боомт”, “Петро чайна дачин тамсаг” ХК-ийн ажилтнууд хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна. 

Мөн тус сумын Бадрах багийн “Бор-Өндөр" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 230 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 2026.05.13-ны өдрийн 20:30 цагт хүлээн авчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, Хилийн 0146 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 05.14-ний өдрийн 00:05 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймэрт 1500 га орчим талбай өртсөн байна.