“Эрүүл мэндийн салбарын гамшгаас хамгаалах команд штабын сургууль” 2026 оны 5 дугаар сарын 13–15-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар амжилттай оролцлоо.

Тус дадлага, сургуулийг: Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд

Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдОлон улсын байгууллагууд хамтран амжилттай зохион байгууллаа. Сургуулийн хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн алба 72 хүний бүрэлдэхүүнтэй оролцов. Нийслэлийн 9 дүүргийн Эрүүл мэндийн алба тус бүр 12 мэргэжилтний бүрэлдэхүүнтэйгээр оролцов.  

Мөн харьяа 28 байгууллагын гамшгаас хамгаалах штаб дайчлагдан оролцлоо. Ингэснээр гамшгийн үеийн удирдлага, зохион байгуулалт, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах чиглэлээр нийт 231 мэргэжилтэн үүрэг гүйцэтгэлээ.

Сургалтын үр дүнд: Нийслэлийн иргэдэд гамшиг, онцгой нөхцөл байдал үүссэн үед Гамшгийн эрсдэлийг үнэлэх, Эрсдэлийг бууруулах, Хариу арга хэмжээг нарийвчлан төлөвлөх

Мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр мэдээлэл цуглуулж, мэдлэгээ бататгаж, Ур чадвараа хөгжүүлж, Туршлага хуримтлуулж, Хамтын ажиллагаанд тулгуурлан шийдвэр гаргах чадвараа сайжруулсан үр дүнтэй дадлага, сургуулийг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү сургуулийг амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан бүх байгууллага, албан хаагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье