2026 оны 05 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд “ЭРҮҮЛ ЦЭВЭР ОРЧИН” уриан дор Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас бүх нийтийн цэвэрлэгээг амжилттай зохион байгууллаа.
Цэвэрлэгээний ажлыг хүний хөл хөдөлгөөн ихтэй Залаат, Багатэнгэр, Зайсан, Богино, Чандмань, Жаргалант, Түргэн, Төрхурах, Манзуширын амуудад зохион байгуулж, нийт 1060 гаруй хүн оролцон 20 гаруй тонн хог хаягдлыг цэвэрлэлээ.
05 дугаар сарын 15-ны өдөр ХААИС-ийн 360 гаруй оюутан, багш нар 3 чиглэлд хуваагдан ажиллав. Зайсан толгой орчимд цэвэрлэгээ хийж 60 гаруй шуудай хогСоёмботой уул орчимд 1, 2-р курсын 108 оюутан, багш Насанбат, Уянга нарын удирдлага дор 88 шуудай хог Богино, Чандмань аманд 80 гаруй шуудай хог тус тус цэвэрлэлээ.
Мөн Бага тэнгэр, Залаатын аманд үйл ажиллагаа явуулдаг “Нью Тур” ХХК, MTS, “Мон-Ко” ХХК, “Арагдай Маргад” ХХК, “Сийгми” ХХК, “ЧДЧГ” ХХК, “Хүрхрээ Тур” ХХК-ууд байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд идэвхтэй оролцож, нийт 15 тонн хог хаягдлыг цэвэрлэснийг Ногоон байгууламж, хот тохижилтын компани 3 удаагийн рейсээр ачиж тээвэрлэлээ.
05 дугаар сарын 16-ны өдөр Төмөр замын их сургуулийн 40 оюутан, Дотоод хэргийн их сургуулийн 67 оюутан, МҮИС-ийн Универсал Политехник коллежийн 240 оюутан, багш ажилчид, Монголын явган алхалтын холбооны гишүүд, сайн дурын иргэд болон Богдхан уулын ДЦГХЗ-ны албан хаагч нийт 700 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр цэвэрлэгээний ажлыг үргэлжлүүлэн зохион байгууллаа.
Төмөр замын дээд сургуулийн оюутнууд, Монголын явган алхалтын холбооны “Андууд” болон Баянзүрх алхалтын клубын хамт Зайсан–Дугуй цагаан чиглэлд 15 шуудай хог Дотоод хэргийн их сургуулийн оюутнууд Зайсангийн баруун энгэрт 36 шуудай хог тус тус цэвэрлэлээ. Энэхүү бүх нийтийн цэвэрлэгээнд идэвх санаачилгатай оролцсон.
ХААИС
















Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!