Ардчилсан намын гишүүн, ТЕГ-ын дарга асан Б.Хурц цаг үеийн асуудлаар өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, “Хар тамхины асуудал өнөөдөр нийгэмд дэндэж байгаа нь үнэн. Хар тамхи худалдан борлуулж байгаа хүмүүс болон тэдгээрийг хамгаалж, хаацайлж байгаа хуулийн этгээдүүд Монгол Улсыг ийм нөхцөл байдалд хүргэж байна.

ХЗДХ-ийн сайд асан С.Амарсайханы хар тамхитай холбоотой ярьж байгаа асуудлууд үнэн. Би сүүлийн жилүүдэд нэг л зүйлийг ярьж байгаа. Хар тамхи зарж, борлуулж байгаа хүмүүст 10 жилийн ял, тэдгээрийг хаацайлж, хамгаалж байгаа хуулийн этгээдүүдэд 20 жилийн ял оноох хэрэгтэй.

О.Цогтгэрэл даргатай уулзах гэж 40 минут хүлээлээ. Би түүнд "огцор" гэж хэлэх гэж ирсэн юм. Өнгөрсөн хугацаанд 54 тендерийг Ардын намаас авсан гэж байна. Ийм асуудал яригдаж байгаа нөхцөлд ийм даргатай байж болохгүй гэж үзэж байна” гэв.