Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан төлөвөөр энэ сарын 26-27-нд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан, Төв, Хэнтий, Дорнодын газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орох магадлал 50 хувь, 28-29-нд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнодын газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орох магадлал 90 хувьтай байгаа тул ургац, тариа ногоо хураах үйл ажиллагааны төлөвлөлтөнд анхаарна уу. 

Тариаланчид та бүхэн нойтон цас орох төлөвтэй өдрүүдээс өмнө таримал ургамлын ургалтын нөхцлөөс хамааран ангилан хадах болон шууд хураалтын ажлыг тохиромжтой үед нь цаг алдалгүй гүйцэтгэх; 

 - Ургац хураалтын техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах;

 - Хураасан үр тариаг чийг авах, муудахаас сэргийлж стандартын дагуу хатаах, хадгалалтад оруулах;

 - Үр тариа, төмс, хүнсний ногооны хураалт, тээвэрлэлтийн явцад чийг, хүйтнээс хамгаалах арга хэмжээ авах;

 - Хураалтанд комбайны эд ангийн тохируулгыг тааруулан эртнээс бэлтгэх;              - Хураалтын дараах талбайн үлдэгдэл болон хураалттай холбоотой ажлыг цаг агаарын нөхцөлтэй уялдуулан төлөвлөхийг зөвлөж байна.