Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар, БНХАУ-ын Өвөр Монголын Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Олон Улсын Боловсролын Сургууль, Өвөр Монголын "Даяар трейд" ХХК-аас хамтран зохион байгуулсан тус сургалтад Монгол улсаас нийт 63 хүн оролцлоо. 

Тус сургалтаар Монгол улсын ЖДҮ эрхлэгчид Гаалийн баталгаат гадаад агуулах болон логистикийн дижитал платформ, Худалдааны өгөгдлийн шинжилгээний технологи , Цахим худалдааны AI орчуулга хийх туслах аппликэйшн ашиглах, Бараа бүтээгдэхүүний мэдээллийг олон хэл дээр нийтлэх тухай, Импорт экспортын цахим худалдаанд бүтээгдэхүүн хэрхэн нэвтрүүлэх, бүртгэх, гаалийн мэдүүлэг бэлтгэх, Цахим худалдааны үйлдвэрлэл, боловсролын интеграцийн сургалт, дадлагын тогтолцоог байгуулах, Делэхи хил дамнасан  цахим худалдааны иж бүрэн үйлчилгээний тухай тодорхой мэдээлэл авч бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргах боломжийн талаар бүрэн ойлголт авснаас гадна Хөх хотын Олон улсын худалдааны төвд бараа бүтээгдэхүүнээ танилцуулах, борлуулах боломжийн талаар мэдээлэл авлаа.  Сургалтын нэг хэсэг болох 2 орны аж ахуйн нэгжүүдийн В2В уулзалтын үеэр Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүний экспорт, импорт, технологийн хамтын ажиллагаа, нийлүүлэлтийн сүлжээг хамтран байгуулах бизнесийн асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, олон тооны хамтын ажиллагааны саналыг газар дээр нь хүлээн авснаас 10 гаруй компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа.

Оролцогч аж ахуйн нэгжүүдийн зүгээс энэхүү уулзалт нь өргөн агуулга бүхий, үзэх танилцах боломжийг олгосноос гадна хил дамнасан цахим худаллдааны платформ, шинэ технологийг танилцуулж, бараа бүтээгдэхүүнийг экспортлох арга замын мэдлэгийг олгосон мөн хоёр орны жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд тал талын зах зээлийг нээж, хөгжүүлэх үр ашигтай, бодитой суваг бүрдүүлэхэд түлхэц боллоо хэмээн онцолж байв.