Экологийн цагдаагийн албанаас өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд зөрчлийн шинжтэй нийт 41 гомдол, мэдээллийг шалгажээ.

Шалгалтаар шийдвэрлэсэн хэргийг төрлөөр нь авч үзвэл:

  • Хууль бусаар ашигт малтмал олборлосон - 10

  • Хууль бусаар ан агнасан - 3

  • Хууль бусаар мод бэлтгэсэн - 6

  • Бусад төрлийн - 6 хэрэг бүртгэгдсэн байна.

Мөн нийт 21 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ. Үүнд хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлосон 4, хууль бусаар мод бэлтгэсэн 6, хууль бусаар ан агнасан 2, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн хэргүүд багтаж байна.

Түүнчлэн хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлохтой холбоотой үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйл хамаарна.

Тус зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол 5400-27,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна.

Иймд иргэдийг байгаль орчинд сөргөөр нөлөөлөх хууль бус үйлдлийг таслан зогсоох, холбогдох мэдээллийг эрх бүхий байгууллагад мэдээлэхийг уриалж байна.